Академич А.Мекейн нэрэмжит баруун бүсийн математикийн олимпиад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-29 13:06:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит баруун бүсийн математикийн олимпиадыг аймгийн Засаг даргын Тамгын Газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд их сургуулийн салбар сургууль хамтран Өлгий хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.


Энэ жил уламжлал болгон дөрөв дэх удаагаа явагдсан уг олимпиадад Баян-Өлгий аймгаас 23, Ховд аймгаас хоёр, нийтдээ 223 сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.


Түүнчлэн олимпиадын хүрээнд математикийн багш нарт “Элсэлтийн ерөнхий шалгалтын хүндэвтэр бодлогууд болон Олимпиадын чиглэлээр бодлого бодох арга зүй ” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулснаараа онцлогтой боллоо.


Дашрамд дурдахад, академич Абишийн Мекей нь математикийн 6 сурах бичиг, 20 гаруй гарын авлага, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн Монгол Улсын шилдэг тэргүүний эрдэмтдийн нэг байсан ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ