Хятадын аж үйлдвэрийн ашиг 5 сар дараалан буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-29 15:09:44
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын есдүгээр сарын ашиг буурсан үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр тус улсын аж үйлдвэрийн компаниудын ашиг таван сар дараалан буурч байгаа юм.


БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлснээр, компаниудын ашиг өнгөрсөн оныхоос 4.1 хувиар буурсан байна.


Мөн түүхий эд болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдаа буурсан нь дотоодын эрэлт суларсныг харуулж байна гэж тайланд дурдав.


Өнгөрөгч сард үйлдвэрлэл, худалдаа, үнийн өсөлт сул байсан учир тухайн сарын ашиг буурсан гэж товчооны төлөөлөгч хэлсэн байна.


АНУ болон БНХАУ хооронд үүсээд байгаа худалдааны маргааны улмаас ирэх саруудад Хятадын компаниуд ажлын орон тоогоо багасгаж, зарим нь бүр үүд хаалгаа барих хандлагатай байна.

Холбоотой мэдээ