Умард Солонгост эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нийтлэг зүйл болсон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-01 14:21:41
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Умард Солонгосын томоохон албан тушаалтнуудыг ял шийтгэлгүй зүгээр орхиж байна гэж Хүний эрхийг хамгаалах байгууллагаас гаргасан тайланд бичжээ.


Ийм төрлийн хүчирхийлэл Умард Солонгост ихээхэн газар авч байгаа бөгөөд бараг амьдралынх нь хэвшмэл нэг хэсэг болсон байна гэж тайланд дурдсан байна.


Умард Солонгосоос дүрвэсэн 62 эмэгтэйтэй хийсэн ярилцлагад үндэслэн энэхүү тайланг бичжээ. Эдгээр эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд хэрхэн өртөж байсан, эмэгтэйчүүд хэрхэн хохирч байгаа тухай нарийн мэдээлэл өгчээ.


Тэдний нэг болох Жүн Хи, “дарга нар биднийг секс тоглоом гэж үздэг. Бид тэдний гарын дор байдаг. Заримдаа өөрийн эрхгүй уйлдаг байсан. Яагаад ч гэдгээ ойлгодоггүй” хэлжээ.


Иймэрхүү мэдээллийг Умард Солонгос дотроос цуглуулах нь маш хэцүү бөгөөд ийм төрлийн тайлан ч бараг байдаггүй ажээ.

Холбоотой мэдээ