Мал эмнэлгийн байгууллагаа чадавхижуулах нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-01 18:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.


Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг тодотгосон юмЭнэ үеэр хуулиа хэрэгжүүлэхийн тулд мал эмнэлгийн байгууллагаа чадавхижуулах хэрэгтэй байгааг салбарын сайд Б.Батзориг онцлов.  УИХ-ын гишүүд мал төхөөрөх болгонд сумын хөдөө аж ахуйн мэдээллийн сан руу гүйх болчих вий. Нэг цонхны буюу  шат дамжлагыг багасгах хэрэгтэй. Улмаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг  хориглох цаг нь болсон гэв.

 

Уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн дийлэнх нь  дэмжсэн юм.

Холбоотой мэдээ