Цэцэрлэгийн багачууд эцэг, эхийн хамт “Алтан намар” тэмцээнд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-02 22:00:54


   Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэгийн ахлах бүлгээс нийт эцэг эхчүүд, хүүхэд багачуудынхаа дунд “Алтан намар” тэмцээнийг уламжлал ёсоор өчигдөр зохион байгууллаа. Энэ жилийн  тэмцээн урд жилүүдээс илүү өргөн хүрээтэй болсон бөгөөд энэ үеэр 50 гаруй эцэг эхчүүдийг таван баг болгон хувааж төрөл бүрийн тэмцээн уралдаан явуулсан юм.

Тухайлбал, төрөл бүрийн хүнсний ногоогоор хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн, насны онцлог, өсөлт бойжилтод эерэг үр дүнтэй хоол хүнсийг  хэрхэн хийж, хүүхэддээ өгөх тэмцээн явуулсан бөгөөд энэ хүрээнд багууд олон төрлийн  амтат хоол хүнс бүхий ширээг зассан юм.

“Алтан намар тэмцээн нь багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа эцэг эхчүүдийг хүүхдийнхээ  хөгжил төлөвшилд анхаардаг, цэцэрлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцохыг уриалдаг зэргээрээ чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Энэ ч утгаараа жил ирэх тусам эцэг эхчүүдийн оролцоо, санал санаачлага нэмэгдэж байна. Энэ жилийн тэмцээнд 50 гаруй эцэг эхчүүд цаг заваа гарган оролцож байна. Энэ хүрээнд аавуудын тэмцээн, багийн мэндчилгээ, буухиа, ээжүүдийн дундах тэмцээнийг тус тус зохион байгуулан нэг өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүллээ” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч З.Ууганбаяр хэлэв.

 

Холбоотой мэдээ