Эмийн зохист хэрэглээнд анхаарал хандуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 10:30:51

Эмийн зохистой хэрэглээ бий болгох, түүнд тавьдаг хууль дүрэм, стандарт шаардлагын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг залруулах зорилготой "Эмийн зохистой хэрэглээ" аян Төв аймагт 3 сарын 2-нд нээлтээ хийв.

Сарын хугацаатай аяны хүрээнд эмийн жорын маягт, бичилт, олголт, түүний гаж нөлөө, чанар аюулгүй байдлын тухай гарын авлага тараах, Алтанбулаг, Батсүмбэр, Зуунмод сумын эм хангамжийн байгууллагын мэдлэг, мэдээллийг сайжруулах, "Зохиост хэрэглээ, жороор олгох тендер, бүртгэл" сэдвээр төр, хувийн хэвшлийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн зах зээлд борлуулж буй эмийг шинжилгээнд хамруулах, хуурамч, улсын бүртгэлд ороогүй,стандартын шаардлага хангаагүй эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн хэрэгслийг илрүүлж, эрсдэл багатай аж ахуйн нэгжийг "Итгэмжит эмийн сан"-аар тодорхойлох юм байна.

Төв аймагт дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  50 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт сүүлийн гурван жилд 96 удаа хяналт шалгалт хийхэд хүчинтэй хугацаа дууссан 577 нэр төрлийн 9 сая 326 мянган төгрөгийн бүтээгдэхүүн устгаж, эм ханган нийлүүлэх эх үүсвэрээс бусад газраас худалдаа хийсэн таван нэр төрлийн 505000 төгрөгийн эм, эмнэлэгийн хэрэгслийг улсын орлого болгожээ. Мөн хууль зөрчсөн гурван  байгууллага, 15 албан тушаалтанд 4068 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ