Майк Пенсийн дөрвөн улсад хийх айлчлал эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-12 10:14:55

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн Япон, Сингапур, Австрали болон Шинэ Гвиней улсад хийх айлчлал эхэлсэн тухай телевизийн “NHK” суваг даваа гарагт мэдээлэв.


М.Пенс мягмар гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах бөгөөд тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Үүний дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны уулзалтад оролцохоор Сингапурыг зорих бөгөөд тэрбээр мөн Австралид болох Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Харин Папуа Шинэ Гвинейд АПЕК-ын бага хуралд оролцох ажээ.


АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, М.Пенс Индо-Номхон далайн бүс нутагт чөлөөт, нээлттэй бүс нутгийг бий болгох томоохон төлөвлөгөөг танилцуулах аж. Энэхүү төлөвлөгөө нь тус бүс нутагт БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын үр нөлөө ихээхэн нэмэгдэж буйтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ