"Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн хувьцаа 12.31 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-13 17:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 347,976,178.00 төгрөгийн үнийн дүн бүхий 4,503,616 ширхэг хувьцаа арилжсанаас 5 компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 12.31 хувиар, "Авто Импекс" ХК-ийн AOI хувьцаа 10.53 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" ХК-ийн MNH хувьцаа 14.29 хувиар,  "УБ БҮК" ХК-ийн BUK хувьцаа 13.61 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг ЗГҮЦ арилжаалагдлаа. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.54 хувиар буурч 20389.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,394,397,915,215.19 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ