Он гарсаар 3578 иргэн ипотекийн зээлд хамарчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-11-13 17:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк  өнгөрөгч 10 дугаар  сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгосноор шинээр 615 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. 

Харин оны эхний 10  сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг, нийт 236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 3578 иргэнд олгоод байна. 

Холбоотой мэдээ