Хүн амын нягтралаас үүдэж зарим төрлийн амьтад дайжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-04 10:37:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт хүн амын нягтаршил нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим төрлийн амьтад дайжих, өөр аймаг руу шилжин нутагших болжээ.

Иймд тэдэнд зориулж Байгаль орчин аялал жуулчлалын газрын санаачилгаар Хөдөө аж ахуй, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн хоёрдугаар дамжааны оюутнууд үүр хийлээ.

Орхон аймагт 60 гаруй зүйлийн амьтан, 100 гаруй зүйлийн шавьж, 300 гаруй зүйлийн ургамал байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд шувууд тус аймагт үүрлэхээсээ илүүтэйгээр дайран өнгөрөх болсон байна. Иймд дээрх сургуулийн оюутнууд үүр хийсэн ажээ. Ингэснээр дайран өнгөрч буй шувууд өндөглөх боломжтой гэнэ. 

Мөн буга, зээр зэрэг туурайт амьтад өөр аймаг руу дайжин шилжих болсон тул үүнд ч онцгой анхаарах хэрэгтэй гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэллээ. Дашрамд дурдахад, жил бүрийн гуравдугаар сарын гурванд “Байгалийн амьтан, ургамлын өдөр” тохиодог. Үүнийг манай улс 2014 оноос тэмдэглэж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ