Европын Холбоог уналтад оруулж байна гэж А.Меркелийг буруутгажээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-14 11:42:18

МОСКВА. /АиФ/. Европын Холбоог эдийн засаг, нийгэм, соёлын уналтад оруулж, нутаг дэвсгэрт нь Африк болон Ойрхи Дорнодын улсуудын 4 сая цагаачийг хүлээн авсан гэж Францаас Европын парламентад суугаа депутат Бернар Моно Германы канцлер Ангела Меркелийг буруутгажээ.


“Хатагтай канцлер, таны алба хашсан 13 жилийн хугацаа Европын Холбоог эдийн засаг, нийгэм, соёлын уналтад оруулжээ. 2015 оноос Европын холбоо орогнох эрх гэгчээр нийт 4 сая цагаачийг хүлээн авсан байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Экологийн цагаачид гэх 10 сая цагаач Европ руу тэмүүлж буй энэ үед цаашид нөхцөл байдал улам дордоно гэж таамаглаж байгаагаа Бернар Моно мэдэгджээ.


Ойрын хугацаанд Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудаас хүйтэн зэвсэгтэй 20 мянга гаруй цагаач Босни-Хорватын хилээр дамжин Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрэн орох аюул нүүрлээд байна гэж Австрийн дотоод хэргийн яамны мэдэгдлийг иш татан “Kronen Zeitung” сонин өмнө нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ