Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 11:22:36

Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурч эхэлж байгаа бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.  Өнөө өглөөний байдлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Онцгой байдлын газрын орлогч дарга Нармандахтай өнөөдрийн 11 цагийн үед холбогдоход одоогоор цаг агаарын хүндрэлтэй холбоотой дуудлага тус газарт ирээгүй байна гэж мэдэгдлээ.

Аймгийн ОБГ, Цагдаагийн газартай хамтран аймгийн төвөөс гарч ордог 15 зам уулзвар дээр эргүүл шалгалт гаргаж хяналт тавьж ажиллаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ