Нурмагомедов буяны үйлс өрнүүлэхээр Африкийг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 11:47:18

МОСКВА. /ЛЕНТА/. Африкт буяны үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


"Хэрэгцээтэй хүмүүст нь тусламж олгох боломж өгөхийг би бурхнаас хүүхэд байхаасаа л хүсдэг байсан. Төлөвлөсөн төслөө эхлүүлэхээр би энд 4 сарын дараа эргэн ирнэ” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


Ирландын тамирчин Конор Макгрегортой тулалдан ялалт байгуулсныхаа дараа Нурмагомедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нартай уулзсан юм.


Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод  болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм.

Холбоотой мэдээ