МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн ажиллахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын бүлэг хуралдаж, тус намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрээр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Шинээр томилогдсон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа, “Улс төрийн
хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллах боллоо. Бүлгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
онцгойлон анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын чуулганд оролцох ирц, хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явж
байна. Түүнчлэн нийгмийн бухимдалтай энэ үед бүлгийн гишүүдтэй
ёсзүйн хүрээнд ажиллахаас гадна бүрэн эрхийн
дархлааг бэхжүүлэхэд анхаарна. Засгийн газрыг огцруулах явдал нь цаг
үеийн асуудал биш. Засаг огцруулах гарын үсэг цуглуулж байна гэсэн
мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэхдээ бидэнд тэдэн гишүүний
гарын үсэг цуглуулаад байгаа гэсэн албан ёсны мэдээлэл алга. Бүлгийн даргын эрх үүргийн
тухайд бүлгийн гишүүдийг хариуцлагажуулах, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх болохоос
биш тусгай эрх эдэлдэг хүн биш ээ. Өнөөдөр намайг МАН-ын бүлгийн даргаар сонгосон явдал нь намаас өгч буй
даалгавар юм” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР
1986
онд
Хайрхандулаан
сумын ерөнхий боловсролын сургууль
1991
онд
Цагдаагийн
дээд сургууль, хуульч
1997
онд
Төрийн
захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион
байгуулалт мэргэжлээр
2002
онд
Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1991-1996
онд
Арвайхээр
сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996-2000
онд
Өвөрхангай
аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000-2008
онд
Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2016
онд
Өвөрхангай
аймгийн Засаг дарга
2016
оноос
УИХ-ын
гишүүн