“Эрдэнэс-Таван толгой” ХК, МАОЭНХ-той хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-04 15:54:29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар талуудыг төлөөлөн оролцов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, компанийн ажилтнуудын чадавх дээшлүүлэх сургалтууд хамтран зохион байгуулах зэрэг ажил хийх юм.

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компаниудыг дэмжин ажилласнаар бүтээн байгуулалт нэмэгдэж, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байр нэмэгдэх сайн талтайг энэ үеэр онцолж байв.

Холбоотой мэдээ