Богд хааны ордон музейн үзмэрүүдийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-04 17:00:37

Богд хааны ордон музейд хадгалагдаж буй амьтны чихмэлүүдийг сэргээн засварлуулахаар боллоо.

Эдгээр чихмэлүүдийг сэргээн засварлуулахаар өмнө нь БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтэс болон Богд хааны ордон музейн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч судалж үзсэний үндсэн дээр ХБНГУ-ын ЭСЯ-нд хандаж ажил хэргийн уулзалт зохион байгуулсны үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Талууд зөвхөн амьтдын чихмэлүүдийг сэргээн засварлаад зогсохгүй Богд хааны ордны дотоод тавилгын зүйлс дэх европ хийцийн тавилгууд, Хааны хөгжимт сандал зэрэг үзмэрийг ээлж дараалан сэргээн засварлах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ