Террорист “Талибан” бүлгийн 30 босогч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-17 16:17:10

КАБУЛ. /Xinhua/. Баасан гарагийн орой Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн Хогиани дүүрэг дэх “Талибан” бүлгийн босогчдын түшиц газрыг онилон засгийн газрын хүчнээс өгсөн агаарын цохилтод өртөн уг бүлгийн 30 орчим босогч амь үрэгдсэн тухай мужийн засаг захиргаанаас бямба гарагт мэдээлэв.


Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, агаарын цохилтод өртсөний улмаас олон босогч амь үрэгдэж, 7 босогч шархадсаны зэрэгцээ босогчдын таван гол төв сүйдсэн аж. Мөн энгийн иргэн болон аюулаас хамгаалах хүчний ажилтан амь үрэгдээгүй байна.


Аюулаас хамгаалах хүчин Нангархар дүүрэг дэх босогчдын онилон өгөх агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна гэдгээ онцлон тэмдэглэжээ. Энэ хэргийн талаар “Талибан” бүлэг ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ