Йонбен дахь цөмийн төвийн реакторууд ажиллагаагүй байна гэж үзжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 16:39:58

ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосын бүрэн хаахаа амлаад байсан Пхеньянаас холгүй орших Йонбен дахь цөмийн төвийн реакторууд одоогоор ажиллагаагүй байна гэж Вашингтонд байрладаг Жонс Хопкинсийн дэргэдэх “38 North” судалгааны баг цахим хуудастаа мэдээлжээ.


Тус цахим хуудасны шинжээчид энэ сард хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж, хөнгөн усны туршилтын реакторын шахуургын станцад үйл ажиллагаа явуулсан ямар нэгэн шинж тэмдэг байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.


Йонбен дахь цөмийн төвд Умард Солонгосын мэргэжилтнүүдийн 1986 онд байгуулж байсан 5 МВт хүчин чадалтай реактор, уран баяжуулах үйлдвэр болон хөнгөн усны туршилтын реактор байрладаг аж. Өнгөрсөн 9 дүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дүнд Умард Солонгос улс Йонбен дахь цөмийн төвийн үндсэн элементүүдийг бүрэн хаахыг зөвшөөрсөн юм. 

Холбоотой мэдээ