Марафонч Б.Мөнхзаяа Японы “Коbe marathon 2018”-д мөнгөн медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-19 15:36:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Кобе хотод өчигдөр /2018.11.18/ болсон “Коbe marathon 2018” уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч хурд, хүчээ сорьсноос Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ.


Энэ зайд Кенийн гүйгч Сусан 2:31:38 гэсэн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчид долдугаар байраас эхлэн барианд оржээ.




“Коbe marathon 2018” тэмцээний топ 300 эмэгтэй тамирчны уралдааны  цагийн үзүүлэлтийг гаргасан байна. Б.Мөнхзаяа өнгөрөгч 10 дугаар сард сард БНХАУ-ын Шиань хотод болсон “Xian Yango International Marathon”-д 2:31:01 гэсэн амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр урд хөршид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Холбоотой мэдээ