Хонконгийн "Шүхэр" хөдөлгөөнийг үндэслэгчдийн шүүх хурал боллоо

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 18:35:59
twitter.com/Nyamkanmk

ХОНКОНГ. /atimes/. 2014 онд Хонконгт болсон “Шүхэр” эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор буруутгагдаад байгаа ардчиллыг дэмжигч 9 идэвхтний хэргийн шүүх хурал өнөөдөр болжээ. Тэд гэм буруугүй гэж шүүхийн өмнө мэдэгдсэн байна.


Тэднийг "Шүхэр" хөдөлгөөнийг зохион байгуулж, “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах нөхцөл байдал үүсгэсэн” хэмээн буруутгасан юм. Харин тэд энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан Хонконгийн удирдагчийг өөрсдөө сонгох эрхийг шаардсан билээ.


9 идэвхтний гурвыг нь иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан хэргээр буруутгасан байна. Тэдэнд үүсгэсэн хэргийн шийтгэл нь долоон жил хоригдох ялтай ажээ. 


“Amnesty International” олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага уг хэргийг “улс төрийн сэдэлтэй ял тулгалт” бөгөөд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон тайван жагсаал цуглаан хийх эрхэнд халдсан” явдал юм гэж үзэж байна.

Холбоотой мэдээ