Калифорнид түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Калифорни
муж улсад дэгдсэн гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 79 хүрсэн
тухай мужийн цагдаагийн газрын төлөөлөгч албан ёсоор мэдээлэв.
Үүний зэрэгцээ 1000 гаруй хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд түймрийн улмаас
12 мянга орчим байшин барилга сүйдээд байгаа юм.
Калифорнийн хойд нутагт дэгдсэн гал түймрийг унтраахаар олон мянган гал
сөнөөгч ажилласаар байгаа бөгөөд түймэр нийт 611 хавтгай дөрвөлжин километр
нутгийг хамраад байна.
Мөн Калифорнийн өмнөд хэсэгт дэгдсэн түймрийн улмаас гурван хүн амиа алдаж,
450 байшин барилга сүйджээ.