Уурхайн ачилтуудыг түр зогсоох шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-11-20 18:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар шийдвэрлэсэн Авто тээврийн үндэсний төв мэдээллээ.

Тус боомтоор нэвтэрч буй автомашины тоо 1000-30 болтол огцом буурсантай холбоотой Зам, Тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв уурхайн ачилтуудыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

Хятадын талаас  жолооч нарын мэдээллийг бүртгэлжүүлж ухаалаг систем нэвтрүүлэхтэй холбогдуулан нүүрс татан авалтыг бууруулсан гэсэн мэдээллийг өгч буй аж.  Өчигдөр тус боомтоор 7400 орчим тонн нүүрс гаргажээ. Өмнө нь өдөртөө 70 гаруй мянган тонн нүүрс гаргаж байв.

Холбоотой мэдээ