Бяслагны үйлдвэр байгуулахаар судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 20:59:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Австралийн элчин сайд болон НҮБ-ын Хүнс, ХАА хариуцсан  суурин төлөөлөгчид холбогдох хүмүүсийн хамтаар зочилсон байна.


Австралийн элчин сайд болон НҮБ-ын Хүнс, ХАА хариуцсан  суурин төлөөлөгчид Ханбогд суманд зочлох үеэрээ хөдөө аж ахуйн салбарт болон малчдыг тогтвортой ашиг орлоготой болгох бизнесийн ажлыг хөхиүлэн дэмжихээр санал солилцсон байна. Үүнд бяслагны үйлдвэр байгуулах, мал нядалгааны зам бий болгох, малчдын худалдааны захтай болгох зэрэг ажлуудыг судалж хийхээр ярилцсан байна.

Австралийн элчин сайдын санаачлагаар тус сумын хүний эрүүл мэндийн төвийг Монгол Улсад жишиг эмнэлэг болгохоор ажиллаж байгаа бөгөөд төлөөлөгчид уг ажилтай танилцсан байна. Мөн жишиг эмнэлэг болгох ажлын хүрээнд энэ сард Ханбогд суманд Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлгээс эмч нарын баг ирж ажиллан тус суманд есөн хагалгаа хийжээ.

Холбоотой мэдээ