Зураач Чой.Ганбаатар “Тайлан” бие даасан үзэсгэлэнгээ толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-21 16:07:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Зураач  Чой.Ганбаатар “Тайлан” үзэсгэлэндээ сүүлийн 5 жилийн хугацаанд туурвисан бүтээлээ үзэгч олондоо хүргэх гэж байна. Тэрбээр Сингапур, Франц, АНУ-д  бие даасан үзэсгэлэн, Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол улсаа  сурталчилсан үзэсгэлэнг гаргаж байсан билээ.

Өдгөө АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж буй түүний шинэлэг бүтээлүүдээс дээжлэн хүргэх юм. Түүний бүтээлүүд нь  АНУ , Франц, Дани , Шинэ Зеланд, Япон, Герман, БНСУ, Хонгконг , Орос, Австрали, Их Британи зэрэг улсад хадгалагдаж буй. Кракко арт галерейгаас  зохион байгуулж буй тус үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-26-нд үзэгчдийн мэлмийг баясгана.

Холбоотой мэдээ