Өмнөговь энэ оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгосон ес дэх аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
norovsambuu@montsame.mn
2016-03-06 01:10:11

Өмнөговь аймгийн баялаг бүтээгчдийн Анхдугаар зөвлөлгөөн 03 дугаар сарын 5 –нд  аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд боллоо.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос энэ онд "Монголд үйлдвэрлэв- Миний хэрэглээ" аяныг өрнүүлэн энэ жилийг Баялаг бүтээгчдийн жил болгосон билээ. Мөн энэ жилийг нэлээд олон аймгууд Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласаар байгаа бөгөөд Өмнөговь аймаг нэмэгдэж 2016 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгосон ес дэх аймаг боллоо.

2016 оны Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 27 дугаар тогтоолоор 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлаж тус ажлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн юм.

Өмнөговь аймгийн эдийн засгийн гол салбар бол Хөдөө аж ахуй, үүний дотор мал ах ажуй голлох байр суурийг эзэлдэг мөн ашигт малтмал арвинтай уул уурхайгаас орж ирэх орлого нь орон нутгийн төсөвт чухал нөлөө үзүүлдэг.

Уг зөвлөлгөөнийг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баялаг бүтээгчдийн холбоо, Зээлийн батлан даалтын сан, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөлгөөнөөр үйлдвэрлэл эрхлэгчидэд тулгарч байгаа бэрхшээл асуудлыг сонсож, баялаг бүтээгчидийн удирдлагууд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн яаж хамтран ажиллах талаар хэлцэж ярилцлаа.

Н.Золбаяр

 

Холбоотой мэдээ