Д.Энхчимэг: Эдийн засгийг зах зээлийн өрсөлдөөнд нь даатгамаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-22 14:46:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мизес Монгол” ТББ-аас өнөөдөр зохион байгуулсан “Liberty Summit Mongolia-2018 хэлэлцүүлэг дээр “Монгол Айди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхчимэг, “Төр хэн нэгний өмнөөс халамжлах гээд, бүх зүйлийг зохицуулж хийж өгөх гээд байх биш, харин бизнест эрх чөлөөг нь олгож зөнд нь орхимоор байна” хэмээн хэлж байна.

Түүнээс “Манай улсын сонгож авсан 1990-ээд оноос хойшхи чөлөөт нийгэм эдийн засгийн эрх чөлөөг хэр хангуулсан” талаар тодруулахад тэрээр, “Энэ талын

Дэлхийн индексээр харахад манай улсад эдийн засгийн бодит эрх чөлөө бараг байхгүй буюу эрх чөлөөгүй шахуу орны тоонд орж байгаа. Яагаад тэр категорид нь багтаад байна гэхээр эдийн засагт эзэлж буй хөрөнгө оруулалт, төсвийн зардал, төрийн өмчит компаниуд зэрэг төрийн зарцуулалтын хэмжээ маш өндөр байгаатай холбоотой юм.

Үүнийг болиулсан нөхцөлд Монголд эдийн засгийн эрх чөлөө бодит утгаараа хэрэгжих бөгөөд яаж болиулах гэхээр энд хувьчлал хэрэгтэй байна. Үйлдвэр, ХАА, үйлчилгээ зэрэг манай бодит эдийн засагт жин дарах салбаруудыг хувьчилчихвал хувийн сектор аль болох хямд зардлаар, илүү үр бүтээлтэй аваад явчихна. Ийм зөв гольдол руу нь оруулмаар байна. Мөн үүн дээр нэмж хэлэхэд эдийн засгийг зах зээлийн өрсөлдөөнд нь даатгамаар байна” гэсэн хариу өгсөн юм.


Нийтлэл Баабар, “Манай улс 3 сая хүн амтай хэр нь төрөөс цалинждаг 200 мянган албан хаагчтай, энд нь улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй 30 мянган албан тушаалтантай. Дээрх хүмүүсийг бодвол төрөөс цалинждаг 30 мянган багш, 10 мянган эмч нар нийгэмд зайлшгүй хэрэгтэй нь ойлгомжтой. Гэтэл төрд нийт хамаарагсад сүүлийн 10 жилд 70 мянгаар нэмэгдсэний дотор улстөрийн албаныхан 2500 байснаа 3500 болж төрийн захиргааны албан хаагчид 2 дахин нэмэгдэж 20 мянга болжээ. Монголын төр хэтэрхий данхар болсныг, рахит өвчтэй хүүхэд шиг болсныг эндээс харж болно” гэж хэлсэн санаатай хэлэлцүүлэгт оролцогч олон хүн санал нийлж байгаагаа илэрхийлж байв.


Философийн ухааны доктор Б.Батчулуун “Данхар төр ба Монгол Улс” сэдвээр тавьсан илтгэлдээ, Татвар бол гайхалтай зүйл.

“Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэж бидний цээжилсэн үгийн цаана “Яагаад” гэдэг асуулт огт тавьдаггүй. Хүний бүтээсэн баялгаас 10 хувийг нь авчихаад минийх гэж хэлэх эрхтэй хувь хүн ч, байгууллага ч, төр ч байх ёсгүй. Гэтэл ингэж авдаг, бүр худал хэлж авдаг хүн улам ихэсч байгаа нь харамсалтай.


Хувь хүний эрх чөлөө халдашгүй дархан байх ёстой” гэдгийг онцолж байв. Өөрийн хүч хөдөлмөрөөр баялаг бүтээх гэсэн уриалга агуулсан шүүмжлэл бүхий “Данхар төр ба Монгол Улс” сэдвийн гол үзэл санааг харуулж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ