Нигерт чичрэг өвчний улмаас 143 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-11-23 11:21:35

АБУЖА. /Anadolu/. Энэ он гарсаар баруун Африкийн орнуудад түгээмэл дэгддэг ласса чичрэг өвчний улмаас Нигерт 143 хүн нас барсан тухай тус улсын Өвчнийг хянах төвөөс пүрэв гарагт мэдээлэв.


2018 оны нэгээс 11 дүгээр сарын хугацаанд тус улсын 22 мужид дээрх өвчний нийт 3016 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд анхны тохиолдол нэгдүгээр сарын 1-нд бүртгэгджээ.


Өвчнийг хянах төвийн хэвлэлийн албаны төлөөлөгч Чимезие Ануеиагугийн сэтгүүлчдэд мэдээлснээр, нийслэл Абужа хотод нас баралтын түвшин хамгийн өндөр буюу нийт нас барагчдын 22.6 хувь нь бүртгэгдсэн аж.


Энэ онд баруун Африкийн Гана, Бенин, Сьерра Леон улсад ласса чичирэг өвчний тохиолдол мөн бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ