Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа Э.Цэлмэгсайхан чадварлаг алба хаагчаар шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны энэ сарын "Чадварлаг алба хаагч"-аар Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа, дэд ахлагч Э.Цэлмэгсайхан шалгарав.
Тэрбээр энэ сард Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд эрэн сурвалжилж байсан 14 хүнийг олж тогтоон харъяа байгууллагуудад шилжүүлэн ажилласан ба гудамж замд хийх хяналт шалгалтын үеэр бусад төрлийн 21 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, хамт олноо манлайлжээ. Мөн өөрийн санаачлагаар мэдлэг, ур чадвараа ашиглан харьяа хэлтсийнхээ алба хаагчдад компьютерийн хэрэглээний программ ашиглах талаар сургалт зохион байгуулсныг ТЦА-наас мэдээлэв.Тус алба сар бүр шилдэг албан хаагчаа шалгаруулан урамшуулдаг бөгөөд өнгөрөгч сард Чингэлтэй дүүргийн Замын цагдаа цагдаа, зохицуулагч, ахмад Б.Амарсанаа шалгарч байв.