Монголын Байгаль орчны иргэний зөвлөл чуулганаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-24 18:46:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Байгаль орчны ТББ-уудын анхдугаар чуулганаар байгуулж байсан Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын 10 жилийн ой болон ээлжит чуулган Нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Чуулганаар тус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэ МБОИЗ-ийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг илтгэж, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн сонгууль явагдснаар нийт гишүүдийн 77 хувийн саналаар байгууллагын тэргүүнээр Б.Эрдэнийг дахин сонгов. МБОИЗ-ийн Удирдах зөвлөл нь доктор, профессор Д.Басандорж, Д.Эрдэнэцогт, Н.Эрдэнэсайхан, С.Амгаланбаатар, З.Болдбаатар нарын эрдэмтэн, байгаль орчны мэргэжлийн төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. МБОИЗ-ийн салбар зөвлөл 21 аймагт ажиллаж байна.


Тодруулга: 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон нитийн 700 гаруй байгууллага, нөхөрлөлийн төлөөлөл болсон 300 гаруй ТББ нэгдэн Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж МБОИЗ-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар хоёр жил тутамд нэг удаа эрх барих дээд байгууллага болох Үндэсний чуулганаа хуралдуулж байгууллагын хөгжил төлөвшилд үнэлгээ, дүгнэлт өгч дараагийн зорилгоо тодорхойлон, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, ёс зүй, дүрмээ өөрчилж иржээ.

Б.Болд

 

Холбоотой мэдээ