МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-27 14:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын  Удирдах зөвлөл дараах шийдвэрийг гаргав.

Тодруулбал, “МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц нефтъ боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгойн төсөл зэрэг үр дүнтэй амжилттай зохион байгуулж буй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн 2020 оны УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй” гэж үзжээ. Улмаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах Удирдах Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд чиглэл болгохыг Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд даалгав.


Холбоотой мэдээ