Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-29 18:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 55,554,840.00 төгрөгийн үнийн дүн бүхий 99,721 ширхэг хувьцаа арилжсанаас 16 компанийн хувьцааны ханш өслөө. Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Багануур" ХК-ийн BAN хувьцаа 15.00 хувиар, Алтайн Зам" ХК-ийн хувьцаа 14.89 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК-ийн хувьцаа 12.79 хувиар,  "Орхондалай" ХК-ийн хувьцаа 10.92 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 83 ширхэг ЗГҮЦ арилжсан байна. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.12 хувиар өсч 19436.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,298,117,983,329.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ