Саудын Арабын эрх баригчдыг Турк улстай хамтран ажиллахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-01 15:42:07

БУЭНОС-АЙРЕС. /Anadolu/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой этгээдүүдийг илрүүлэхэд Турк улстай хамтран ажиллахыг Саудын Арабын эрх баригчдад Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уриалжээ. Энэ тухай түүний ажлын албанаас мэдээлэв.


Т.Мэй болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман нар Аргентинд болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийсэн байна.


Их Британийн Ерөнхий сайд хэлэхдээ, сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэйг онцлон тэмдэглээд, ийм төрлийн хэрэг ахин гарахгүй байхад Саудын Арабын талаас арга хэмжээ авахыг хүссэн байна. Мөн Йемен дэх зөрчлийг дуусгавар болгож, өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд байгаа олон сая хүнд итгэл найдвар төрүүлэхийг М.Сальманд уриалжээ. 

Холбоотой мэдээ