Дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг амралтын өдрүүдэд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-01 17:01:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж, ханиад томуу нэмэгдэж буйтай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 Мөн дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэ уртасгасан цагаар ажиллаж буй аж. Түүнчлэн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч эхэлсэн байна. 


Холбоотой мэдээ