НҮБ: Иракт амь үрэгдсэн иргэдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-03 11:52:57

БАГДАД. /BBC/. Өнгөрсөн 11 дүгээр сард Иракт болсон террорист халдлага болон зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 41 хүрсэн нь сүүлийн зургаан жилд байгаагүй хамгийн цөөн хүн амиа алдсан сар болсон тухай Иракт дэмжлэг үзүүлэх НҮБ-ын байгууллагаас /UNAMI/ ням гарагт мэдээлэв.


Нийслэл Багдад хотод хамгийн олон буюу 23 хүн амь үрэгдсэн байна. “Иракт дэмжлэг үзүүлэх НҮБ-ын байгууллагаас 2012 оны 11 дүгээр сараас хойш бүртгэсэн тайлан мэдээнд тэмдэглэснээс үзэхэд хүчирхийллийн улмаас амиа алдах иргэдийн тоо буурах хандлагатай байгаа бөгөөд энэ нь Ирак улсын нөхцөл байдал тогтворжиж буйн илрэл юм” гэж НҮБ-ын Иракт суугаа тусгай төлөөлөгч Йан Кубис мэдээлжээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард улс даяарх хэт давруу үзэлт “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг нухчин дарсны дараа Ирак улсын аюулгүй байдал эрс сайжрах болсон хэдий ч зарим босогч хоорондоо нэгдэн нийлж, аюулаас хамгаалах хүчин болон энгийн иргэдийн эсрэг чиглэсэн халдлага үйлдсэн хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ