Баянзүрх дүүргийн 251 цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-04 11:46:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ING болон Ариг банкны хөрөнгө оруулалтаар дүүргийн 251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо.

Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт дүүргийн 24 дүгээр хорооны нийт 91 хүүхэд хамарсан бол дэргэдээ гэр бүлэгтэй болсноор нэмж 30 хүүхдийг сурч, боловсрох орчноор хангаж чадсан байна.

Ус-ариун цэврийн байгууламж бүхий гэр цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сан, Ариг болон ING банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчид, багш сурагчид,  эцэг эхийн төлөөлөл оролцов.

 

Холбоотой мэдээ