ЭХЭМҮТ-д “Аз жаргалтай амьдрал” төсөл хэрэгжив

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-07 16:33:56

ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасагт “Аз жаргалтай амьдрал” төсөл сарын хугацаатай хэрэгжсэнээр  дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэгт шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэн эхчүүдийн амрах өрөөг тохижуулж,  дутуу нярай хүүхдүүдэд болон төрсөн эхчүүдэд сэтгэл зүйн ихээхэн дэмжлэг болж байна.

Төслийн хүрээнд дутуу нярайн эрчимт эмчилгээнд хэрэглэх тарианы автомат шахуурга, нярайн шарлагын аппаратын гэрлийн ламп, эм тариа болон эмнэлгийн хэрэгсэл хадгалах шүүгээ, сувилагчийн тэргэнцэр, угж ариутгагч, сүү хадгалах хөргөгч зэрэг хүүхдэд зориулсан хэрэгслүүд, номын шүүгээ, телевизор, агаар цэвэршүүлэгч, ус цэвэршүүлэгч, халаагч тень, вакум хаалга зэрэг эхчүүдийн амрах орчинг бүрдүүлэхэд   нийт 45 сая төгрөгийн санхүүжилт орсон байна.

Төслийг санхүүжүүлэгчээр  Монгол Улсад суугаа Канадын Элчин сайд Эд Жэйгэр, төслийг санаачлан хэрэгжүүлэгчээр “Элгэмсэг Монгол” ТББ  ажиллажээ.

Дашрамд мэдээлэхэд "Канад сангийн Орон нутгийн санаачилга" хөтөлбөр нь 1997 оноос хойш Монголд  хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр төслийн уралдаан нээлттэй зарладаг аж.  

Ж.Болор

 

Холбоотой мэдээ