Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-04 14:14:10


   Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Улаангом сумын “Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвөөс Есдүгээр цэцэрлэгтэй хамтран харьяа тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  осол гэмтлээс сэргийлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг өчигдөр явууллаа.


Энэ үеэр “Монос, “Ундрам, “Оргил, “Төв эмийн сан, аймгийн УЗХороо зэрэг байгууллагатай хамтран тэдгээр иргэдэд эрүүл мэндийн витамин, амин дэм болон эд материалын дэмжлэг үзүүлсэн юм.  Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа тойрогт 360 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамаарагддаг байна.

Аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс энэ улирлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих улирал болгон зарласантай холбоотой манай Эрүүл мэндийн төвөөс эдгээр иргэддээ чиглэсэн 9 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хэрэгцээт эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээг авахын зэрэгцээ тодорхой эд материалын дэмжлэг хүртсэн бөгөөд үүнд сэтгэл өндөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудалд онцгой анхаарахаас гадна тэднийг эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн амьдралд бүх талаар нь дэмжих шаардлагатай байгаа юм” хэмээн “Дун цагаан ӨЭМТ-ийн эрхлэгч эмч Д.Оюун-Эрдэнэ хэллээ.

Холбоотой мэдээ