Эссэ бичлэгийн уралдаан зарлаад байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-04 20:53:37


Увс /МОНЦАМЭ/. Монголбанкны Увс аймаг дахь салбараасУлаангом политехник коллеж болон Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан залуус, банк санхүүгийн чиглэлийн албан хаагчдын дунд “Цахим эринд цахим төлбөр тооцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа.


Материалыг энэ сарыг 10-ыг хүртэл хүлээж авах аж. Монголбанкнаас “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяныг хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Тус аяны дээрх уралдааныг зарлажээ. Мөн Монголбанкны Увс аймаг дахь салбараас цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр төрийн албан хаагчдад өнгөрсөн долоо хоногт сургалт зохион байгууллаа.

"Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд  энэ хүрээнд Монголбанкны Увс аймаг дахь салбараас багагүй ажлыг хийж хэрэгжүүлж байна” хэмээн тус банкны ажилтан Н.Пэлжид хэллээ.

Жил ирэх тусам цахим төлбөр тооцоог ашиглах хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа аж.

 

 

 

Холбоотой мэдээ