Д.Трамп Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес
Мануэл Лопес Обрадорт баяр
хүргэжээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес
Мануэл Лопес Обрадорт баяр хүргэж
байна. Тэрбээр Мексикийн ард түмний олонхийн дэмжлэгтэйгээр ялсан билээ.
Бид олон жил хамтран сайн ажиллах болно” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Лопес Обрадорын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 1-нд болсон
юм. Тэрбээр улс орныг 2024 он хүртэл удирдана.