“Бүх хайраа бүсгүйчүүддээ” зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-07 17:08:22

Хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан "Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолт энэ сарын 07, 08-нд Тусгаар тогтнолын ордонд болно.

Тус шоу тоглолтод "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн теарт", "Пароди" хамтлаг, Чапи & Суурь бүсгүйчүүддээ инээд бэлэглэхээс гадна МУГЖ Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, СТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар ая дуугаа өргөнө.

Бүх хайрыг бүсгүйчүүддээ, ээжүүддээ зориулж, дуундаа уярч, хамтдаа инээцгээхийг зохион байгуулагчид уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ