Баянхонгорынхон тэмээтэй жагсаал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 16:47:22

Өнгөрөгч өдрүүдэд буюу энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ 999” арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээний сүүлийн өдөр Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордны үүдэнд Баянхонгор аймгийн тэмээчид жагсаал хийв.

1000 тэмээ уралдуулах түүхэн үйл явдлын уралдаанд Баянхонгор аймгийн тэмээг уралдуулахгүй хассан гэж тэд ийн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс тайлбарлахдаа энэхүү арга хэмжээ нь “Монгол тэмээ” гэж онцолсон бөгөөд тэмээний уралдааны техникийн зөвлөлгөөн дээр хавтгайн эрлийз тэмээ уралдуулахгүй гэдгийг сануулсан. Монгол тэмээгээ ялгаад зохион байгуулалтайгаар аваад ир гэсэн боловч бүгд оролцоно гэсэн учир Баянхонгорын тэмээг нийтэд нь хассан гэсэн юм.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён зэрэг баруун талын сумдаас хавтгайн эрлийз тэмээ ирсэн ч уралдаанд оролцоогүй байна. Хавтгайн эрлийз тэмээ нь бөх жижиг, хүзүү урт, хөл нь нарийхан байдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ