Төв аймаг байгалийн гамшигт үзэгдлийг хүндрэл багатай давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:02:51

Энэ сарын 04-ний өдөр улс оронд нүүрлэсэн байгалийн гамшгийг Төв аймгийн малчид хүндрэл багатай давжээ.

3 сарын 3-6-нд aймгийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 10 сумаас гамшиг, ослын  25 дуудлага хүлээн авч, хол замд явсан  209 иргэн, 36 тээврийн хэрэгслийг цаснаас гаргасан байна. Тухайлбал:Сэргэлэн, Зуунмодны дуудлагад тус байгууллагын 22 албан хаагч, хоёр техник ажиллажээ.

Урьдчилан сэргийлэх, анхааруулга,мэдээг тогтмол хүргэсний дүнд өнөөдрийн байдлаар сумдаас мал хорогдлын тухай мэдээ ирээгүй байгааг ОБГ-ын орлогч дарга, хошууч Б.Энхтөр хэллээ.

Tөв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ