Францад эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлнэ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-12-07 11:09:40

ПАРИС. /Reuters/. Францад өнгөрсөн долоо хоногт үүссэн эмх замбараагүй байдалтай ижил нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх бямба гарагт улс даяар аюулаас хамгаалах хүчний 89 мянган албан хаагч хамгаалалтад гарч ажиллана гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп мэдээлэв.


Нийслэл Парис хотод ажиллах найман мянган албан хаагч хуягт машинтай эргүүлд гарах ажээ. Өнгөрсөн бямба гарагт Парист үүссэн эмх замбараагүй байдлын үеэр 130 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.


Ерөнхийлөгч Эмманюэль Макроны засаг захиргаа шатахууны татварыг нэмэгдүүлэхийг хойшлуулах шийдвэрийг лхагва гарагт гаргасан боловч жагсагчид тэмцлээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа ажээ.


Шатахуун түлшний татварыг нэмэгдүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Францын Засгийн газар үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ