Хужирт брэндийн хамт олон 500 ээжийг баярлуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-09 08:44:46

“Жем Хужирт” компани, Хужирт байгалийн эрдэст ус-үндэсний брэндийн хамт олны зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  “Амгалан ” амаржих төв / хуучнаар 3-р төрөх / болон ЭХЭМҮТ-ийн дөнгөж амаржсан болон амаржихаар хэвтэж байгаа 500-аад эхчүүдэд гарын бэлгээ өгч баярлууллаа.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд амаржих газар тус бүрээс нэгэн азтай аавыг санамсаргүй байдлаар сонгож эхнэртээ гайхалтай сюрприз барих боломжийг олгосон юм.

Байгалийн эрдэст Хужирт брэнд нь төрсөн болон жирэмсэн эхчүүдэд нэн тустай хийгээд жирэмсний үед алдагдсан эрдэс бодисоо нөхөхөд эхэд болон урагт маш сайн нөлөөтэй байдгийг эмч нар зөвлөж байна.

Улаанбаатар хотоос 400-аад км-т орших Өвөрхангайн Хужирт сумын нутаг хамгийн сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглосон эко үйлдвэрээс өдөр бүр шинээр ирдэг Хужирт байгалийн эрдэст ус нь хүний биед шаардлагатай эрдэс бодисын солилцоо, алдагдлыг бүрэн нөхөж, өдөр бүр хэрэглэснээр үргэлж эрүүл, эрч хүчтэй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг цорын ганц ус юм байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ