МЭДЭГДЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-12-12 12:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. https://niigmiintoli.mn цахим хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 10-нд нийтлэгдсэн “Элчин сайдын яамд эрүүгийн хэрэгтнүүдийн орогнох газар биш биз” нийтлэлд БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн талаар бичихдээ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрийг зүй бусаар ашиглаж төрийн байгууллагуудын хоорондох хэвийн ажиллагаанд сэв суулгахуйц үйлдэл гаргасанд туйлын харамсаж буйгаа  илэрхийлье. Уг нийтлэл нь МОНЦАМЭ агентлагтай ямар ч хамааралгүй, https://niigmiintoli.mn цахим хуудасны редакцийн байр суурь болохыг үүгээр мэдэгдэж байна.

МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын Үндэсний мэдээллийн агентлагийн хувьд хөрш орнууд болох БНХАУ, ОХУ-д олон жил сурвалжлагчаа ажиллуулж ирсэн уламжлалтай бөгөөд өнгөрсөн хугацаанд тус улсуудад суугаа ЭСЯ-дтай харилцан хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч энэ харилцаагаа хэвийн хадгалах эрмэлзэлтэй болно.


Иймд https://niigmiintoli.mn цахим хуудас нь өөрийн нийтлэлдээ МОНЦАМЭ агентлагийн нэрийг бусдад буруугаар ойлгогдохоор ашиглаж, төрийн байгууллага хоорондын харилцаанд үл ойлголцол бий болгосон үйлдэлдээ уучлалт гуйж, залруулга гаргахыг шаардаж байна.


 

МОНЦАМЭ агентлаг

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр.

Холбоотой мэдээ