Авто машины эд анги хулгайлдаг этгээдүүдийг барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 11:22:38

Сүүлийн үед авто машины эд анги хулгайлах үйлдэл ихсэж байгаа талаар Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Саяхан хоёр этгээдийг үйлдэл дээр нь барьжээ.

Тэд шөнө оройн цагаар Приус машин унаж "авдаа" гардаг байсан бөгөөд гэрэл муутай газар тавьсан машин болон гаражийг эвдэн орж автомашины  эд анги толь, дугуй, аккумулятор, хөгжим зэргийг хулгайлж Улаанбаатар хот руу борлуулдаг байжээ. Мөн гадаа тавьсан машины доор орж бензин банкных нь хүйсээр бензин ч хулгайлдаг байсан байна. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар эрүүү үүсгэн шалгаж байна. Иргэд автомашинаа дохиололгүй, гэрэл гэгээ муутай газар тавих, цоожгүй орхих зэрэг нь хулгайчдад боломж олгож байгааг цагдаа нар анхааруулж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ