БНХАУ: Мэн Ваньжоуг баривчилсан нь анхнаасаа алдаа байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 17:16:02

БЭЭЖИН. /Риа Новости/. БНХАУ-ын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулсан явдал нь анхнаасаа алдаа байсан бөгөөд Канад энэ алдаагаа даруй засч залруулна гэж найдаж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.


Канадын шүүх Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах шийдвэр гаргасны дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


"Канад болон Америкийн Засгийн газарт бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэд алдаагаа засч залруулан, Мэн Ваньжоуг суллана гэдэгт найдаж байна” хэмээн тэрбээр онцолжээ.


Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах тухай шийдвэрийг Канадын Дээд шүүх мягмар гарагт гаргасан. Батлан даалтад тэрбээр 7,5 сая ам.доллар төлөхөөр болсон юм. 

Холбоотой мэдээ