Европын парламент “Умардын урсгал-2” төслийг зогсоохыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-13 11:49:15

ПАРИС. /ТАСС/. Европын парламент “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийн хэрэгжилтийг зогсоохыг дэмжжээ. Энэ тухай Украин-Европын холбооны хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай илтгэлийн асуудлаархи Европын парламентын баталсан тогтоолд дурджээ.


"Европын эрчим хүчний хангамжийн сүлжээнд Украины гүйцэтгэж буй үүрэг чухал гэж үзэж байгаагаа Европын парламент баталж байна. Үүний зэрэгцээ “Умардын урсгал -2” хий дамжуулах хоолой барих төслийг европын аюулгүй байдал хийгээд эрчим хүчээр хангах эх сурвалжуудыг төрөлжүүлэх хүчин чармайлтад аюул занал учруулж буй улс төрийн төсөл гэж үзэж байгаа учир Европын парламент энэ төслийг зэмлэн буруушааж, тус төслийг хүчингүй болгохыг хүсч байна” хэмээн тогтоолд дурджээ. 


“Умардын урсгал-2” төслийн хүрээнд 11 дүгээр сарын сүүлч гэхэд 300 орчим км урт хий дамжуулах хоолойг тавьжээ. 2019 оны сүүлчээр “Умардын урсгал-2”-ын хоёр хоолойг барих ёстой аж. “Умардын Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд хоолойг барихад 9,5 тэрбум евро зарцуулагдах юм. 

Холбоотой мэдээ