БНСУ-ын "TWICE” охидын хамтлаг Улаанбаатарт хийсэн клипээ олны хүртээл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын "TWICE” охидын хамтлаг шинэ уран бүтээлийнхээ клипний зургийг Монголд хийсэн билээ. К-поп урсгалыг дэлхий дахинд түгээж буй хамтлагийн нэг бол “TWICE” охидын хамтлаг юм. БНСУ-ын хөгжмийн “JYP энтертайнмент” компанид харьяалагддаг охидын хамтлагийн өнгөрөгч 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд клипний зураг авалтаа ч хийгээд амжжээ. Тус хамтлагийн Улаанбаатар хотод хийсэн шинэ дууны клипийг өнгөрсөн Лхагва гарагт солонгосын үзэгчдийн хүртээл болгожээ.
2015 онд байгуулагдсан “TWICE” охидын хамтлаг БНСУ, Япон, Тайвань, Америк иргэншилтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй юм байна.