Өсвөрийн шатарчид шилдгүүдээ тодруулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-14 14:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, шатрын ОУХМ П.Жигжидсүрэнгийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн 12 дугаар сарын 15-16-нд болно.


Тэмцээн худалдаа үйлдвэрлэлийн их сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд олон улсын шатрын холбооны дүрмээр буюу “Швейцарь систем”-ээр  есөн өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлснээр шатрын холбооны дотоод чансааны оноо бодогдоно.


Тэмцээн нь: 6 нас эрэгтэй, эмэгтэй, 7 - 8 нас эрэгтэй, эмэгтэй, 9 - 10 нас  эрэгтэй, эмэгтэй, 11- 12 нас  эрэгтэй, эмэгтэй, 13- 18 нас эрэгтэй, эмэгтэй гэсэн насны ангиллаар явагдана. Тус тэмцээн шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ